Хорват хоёр ДАШТ дараалан медаль хүртэж, Африкийн анхны медальтай баг болох Мароккогийн хүсэл биелсэнгүй

2022-12-18

“Катар 2022” ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт Хорват болон Мароккогийн хооронд өчигдөр болж Хорват 2:1 харьцаагаар хожиж дэлхийн аваргын гуравдахь медалиа зүүлээ. 

Тоглолтын 7 дахь минутад Хорватын залуу хамгаалагч Йошко Гвардиол тооны харьцааг нээж мөргөж гоолдсон. Тэгвэл Марокко ердөө минут гарангийн дараа буюу 9 дэх минутад хамгаалагч Ашраф Дари нь мөн мөргөж тооны харьцааг тэнцүүллээ.

Хорватчууд 42 дахь минутад Мислав Оршичийн гоолоор дахин тэргүүлж эхэлсэн. Нэгдүгээр үед ийн Хорватууд тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар үед Хорват хамгаалсаар, сайн хамгаалдгаа харуулсаар дуусгаж хүрэл медаль хүртлээ.

Харин Африк, Арабчуудын бахархал болсон Марокко олон гарааны тоглогчоо бэртэлд алдсан ч эцсийн мөч хүртэл тэмцээр дуусгалаа. Энэ удаа тус тоглолтыг шүүсэн шүүгч вар үзсэнгүй, уг нь хоёр багт хоёуланд нь 11 метрийн торгуулийн цохилт өгчихмөөр мөчүүд цөөнгүй байв.

Ийнхүү 2018 онд мөнгөн медаль хүртсэн Хорватын алтан үеийн хөлбөмбөгчид энэ Катар-2022 ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Холбоотой мэдээ