Ш.Раднаасэд: УИХ-д хулгайтай тэмцэх лобби бүлэг байгуулж байна

Нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон таван УИХ-ын гишүүн өнөөдөр чуулганы танхимын үүдэнд мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Сүүлийн үед гарсан нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Нүүрсний хулгайтай тууштай тэмцэе гэдэг бодол гүнзгий болж байна. Улсын төсвөөс давсан хулгай хийсэн байна. Бид хамтран лобби бүлэг байгуулж байгаагаа зарлаж байна. Нийт 29 УИХ-ын гишүүн дэмжиж гарын үсэг зурлаа. УИХ-ын даргад оруулж өгнө. Эхний ээлжинд энэ хулгайг яаж цэгцлэх вэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг өдөр, сар тутам олон нийтэд мэдээллэх хэрэгтэй. Ганц энэ компани ч биш. Ард түмэн жагсаалаа үргэлжлүүлж, жинхэнэ хулгайчийг зарла гэж байна.

Бид хууль хяналтын байгууллагад итгэхгүй байгаа. УИХ-д өргөн баригдаад хэлэлцэх эсэхийг шийдсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлуулахаар тэмцэнэ. Олон нийт хэн хулгайч вэ гэдгийг мэдэж байгаа. Шүгэл үлээгчид нүүрсний хулгайн талаар мэдээлснийхээ төлөө 20-30 болон 40-50 хувийг иргэд, сэтгүүлчид аваг. Зүгээр нэг сая ам.долларын 20 хувь буюу 200 саяыг шүгэл үлээгчид нь аваг. Баримт нотолгоотой мэдээлж, үнэ цэнийг нь хүртсэн дээр.

Би “Эрдэнэс Тавантолгой” компанийн дарга асан Д.Ариунболдыг танина. Даргын албан тушаалаа өгснөөс хойш Говь-Алтай аймагт нэр дэвших боломж байна уу гээд явж байсан. Тэр хүнтэй холбоотой хулгай хийж байгаагүй. Авлигатай тэмцэх газраас одоогоор ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна” гэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn