Магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн бүтээлийг плагиаризмын шалгалтад оруулахаар сан бүрдүүлж байна

2022-12-16

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан энэ оны наймдугаар сард магистр, докторын зэрэг авсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна гэж мэдэгдээд хэдэн сар өнгөрсөн.

Энэ асуудлаар хэрхэн ажиллаж байгаа талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодруулахад “Магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн бүтээлийн санг бүрдүүлж байна. Сан бүрдсэний дараа плагиаризмын шалгалтад оруулна” гэлээ.

Манай улсад 2021 оны байдлаар эрдмийн зэрэг, цолтой 5,907 хүн төрийн албанд ажиллаж байна. Эдгээр хүн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дагуу 5-20 хувийн цалингийн нэмэгдэл авдаг.

График, Эрдмийн зэрэг, цолтой үндсэн ажилтны тоо, 2017-2021 он

Холбоотой мэдээ