Францын шигшээ багийн хамгаалагч Эрнандез: Месси биднийг айлгахгүй, бид түүнийг дураар нь дургиулахгүй

“Катар-2022” ДАШТ өндөрлөхөд сүүлийн хоёрхон тоглолт үлджээ. Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт ирэх бямба гаригт Хорват, Мароккогийн хооронд болно. Харин финал ирэх Ням гаригт болох бөгөөд өмнөх 2018 оны аварга Францын эсрэг Аргентин тоглохоор шалгараад байна. Энэ удаа Мессигийн болоод багийнх нь форм гайхалтай байгаа ч Дидье Дешамын франц залуус түүнийг дураар нь дургиулахгүй гэлээ.

Францын хамгаалагч Эрнандез “Хоёр дэлхийн аварга дараалан дэлхийн аваргын финалд тоглоно гэдэг гайхалтай мөч. Бид энэ финалд ялахын төлөө шаргуу хөдөлмөрлөнө. Яг одоо бид нар зөвхөн финалын талаар л бодох хэрэгтэй. Би ядарсан ч хагас шигшээд ялах сайхан байлаа. Харин одоо ирэх Ням гаригтаа зориулан сэргэж байна. Месси биднийг айлгахгүй ээ. Аргентин гайхалтай баг ч бидэнд бэлтгэл хийх хэдэн өдөр байна” гэж мэдэгдлээ.

Довтлогч Оливье Жиру “Месси гайхалтай тамирчин. Түүний замналын хамгийн оргил үдэш бид түүнийг дураар нь дургиулахгүй. Бид энэ тоглолтод ялж, дэлхийн аваргаа хамгаалмаар байна. Бид түүнийг зогсоохын тулд бүхнийг хийнэ. Аргентинд ганц Месси байхгүй. Багийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй олон тамирчин бий. Тиймээс тэд хүчирхэг” гэжЭЭ.

Антуан Гризманн “Бид Аргентины тоглолтыг үзсэн. Бид хэрхэн тоглохоо мэднэ. Тэд бол эсрэг тоглоход хэцүү баг. Гайхалтай ч формтой байгаа. Тэнд ганцхан Месси байхгүй. Түүнийг хүрээлээд олон гайхалтай тамирчид бий. Хүнд тоглолт болно. Цэнгэлдэхэд тэдний дэмжигчид олон байх нь лавтай” гэсэн бол Орельен Чуамени “Бид сайн хамгаалах ёстой. Бид өөрсдийн чанар чансаагаа харуулах хэрэгтэй. Мэдээж, тэдэнд Месси бий. Гэхдээ түүнтэй хамт тоглох 10 тамирчин нь мөн авьяаслаг. Тиймээс бид үүнд бэлтгэлтэй байж түүхийг бүтээх боломжоо ашиглах хэрэгтэй” гэсэн байна.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn