Таван дэлхийн аваргад оролцсон зургаахан тамирчин Германы Лотэр Маттеус, Португалын Криштиану Роналду, Мексикийн Антонио Гарбайал, Андрес Гуардадо, Рафаэль Маркиз нар. Энэ жилийн ДАШТ-ий мэргэн буучийн төлөөх өрсөлдөөнийг Францын Килиан Мбаппе болон Лионель Месси нар таван гоолтой тэргүүлж байгаа. Финалын тоглолтод тэдний хэн гоол хийсэн нь мэргэн буучаар тодорно.
Месси дөрвөн дэлхийн аваргад гоол оруулсан анхны аргентин хөлбөмбөгчин болоод зогсохгүй тус тэмцээнд 11 гоол оруулсан амжилтаараа ДАШТ-ий түүхэн дэх Аргентины бүх цаг үеийн мэргэн бууч болжээ.
2026 онд хөлөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад болно.