НӨАТ-ын сугалааны тохирлоор 500 мянгаас 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

2022-12-14

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 36,662,995 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 75270578

  • 30-60 мянган төгрөгийн азтан – 33115
  • 40-100 мянган төгрөгийн азтан – 3304
  • 60-500 мянган төгрөгийн азтан – 335
  • 100 мянгаас-5 сая төгрөгийн азтан – 35
  • 500 мянгаас 10 сая төгрөгийн –2
  • 5 саяас 30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

75270578 дугаартай баримт бүртгүүлсэн иргэн нь 1-10 баримт бүртгүүлсэн бол 5 сая, 11-50 баримт бүртгүүлсэн бол 10 сая, 51-с дээш тооны баримт бүртгүүлсэн 30 сая төгрөг авах юм. 90 хоногийн дотор баталгаажуулалтаа хийхгүй бол урамшууллыг олгохгүй тул Иргэн та харъяа татварын албан дээр хүсэлтээ гаргана уу.

Нийслэл хотоос нийт 29,989 азтан тодорсон бол супер шагнал буюу 30 сая төгрөгийн эзэн Орхон аймгаас тодорчээ.

Холбоотой мэдээ