
Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэрсийг зарласан. 30 гаруй хүн холбогдож байгаа ч эхний ээлжинд 17 хүний нэрийг зарласан. Тэдний дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарын нэрсийг зарласан билээ.
Тэгвэл дээрх нэр бүхий таван гишүүн холбогдсон хэргийнхээ талаар үнэн мөнөнийг тодруулахаар АТГ-т хандлаа.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
Нүүрсний мөнгийг хурааж аваад, ядарсан иргэдийн ипотекийн зээлийг нь төлүүлэх хуулийн төслийг өргөн барина. Огт хамаагүй гишүүдийг нь ялж олсон юм гэмээр таван гишүүнийг нэрлэлээ. Би долдугаар ангиасаа хойш нүүрс мэдэхгүй гэж хэлсэн. Би өөрөө бурханы шашинтай хүн, хулгай гэдгийг үзэн яддаг. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэж, жинхэнэ нүүрсний хулгайчдыг илрүүлнэ. Би сонгогдсон цагаасаа эхэлж ард түмний амьдрал хэцүү байна гэж шүүмжилж ирсэн. Улмаар Сүнээ зэрэг хүмүүстэй холбогдуулж, зохион байгуулалттай юм хийсэн.
Унтаж байгаа баавгай нарыг сэрээсэн хулгайч нар өөрсдөө хохино гэж хэлмээр байна. Нүүрсний хулгайтай тэмцэх Ажлын хэсгийн гишүүд бид нар. УИХ дээр Ажлын хэсэг байгуулагдангуут нүүрсний сенсаци гарч эхэлсэн. УИХ-аас хамгийн цэвэр, хулгай хийдэггүй таван гишүүнийг цохолж, ялаллаа. Магадгүй УИХ-ын сонгууль эхэлсэн байх. Д.Сарангэрэл, Обуна гээд Булганд нэр дэвшиж болзошгүй бүх хүмүүсийг намнаж унагааж байна. Би бол уул уурхай хийхгүй гэж амалж гарч ирсэн гишүүн.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаад, үнэн зөвийг тогтооно. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Ингэхдээ үнэлж, үнэлсэн үнийн дүнгээрээ тойргийнхоо иргэдэд гэр авч өгнө.