40 их наяд гэх мөнгөн дүн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй гэв

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нүүрсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгджээ гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй. Нэг ёсондоо өдөр тутамд гарч байгаа нүүрсний экспортын хоёр машин тутмын нэг нь хулгайд алдагдсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацсан. Энэ бол огт үндэслэлгүй тооцоолол” гэлээ.

Мөн өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны Их танхимд ЭТТ-н аж ахуйн нэгжүүдтэй хийсэн борлуулалтын гэрээг дэлгэрэнгүй танилцуулахаар болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn