
Хаан банкнаас иргэн н.Ган-Очирын тус банкин дахь дансанд байршсан гэх 9.9 их наядын талаар мэдээлэл хийлээ.
Тус банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Хаан банк нь үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомжийг өрдөн ажилладаг багаад аливаа хууль бус үйл ажиллагааг огт дэмждэггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Иргэн Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцоолон хийсэн. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн байгаа гэсэн утга биш бөгөөд, дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгоороо хязгаарласан тухай ийм мэдээлэл байгаа.
Хаан банкны нийт актив хөрөнгө бол 11 сарын 30-ны байдлаар 13,4 их наяд төгрөгийн хэмжээтэй байж байна. Тэгэхээр нэг харилцагч дээр ийм их хэмжээний гүйлгээ гарах боломжгүй.
Барилт хийсэн дансанд зарлагын гүйлгээг нь хязгаарлах зорилгоор хийгддэг гэсэн үг. Дансанд нь мөнгө оруулахгүй гаргахгүй, хөдөлгөөнгүй болгочихсон.
Банк 20 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээ тайлагнагддаг. Мөнгөн дүнгийн хувьд тийм их хэмжээний гүйлгээ хийх боломжгүй. Манай банкин дахь иргэний дансанд тийм хэмжээний мөнгө огт байхгүй, орлого зарлагын гүйлгээ хийгдээгүй” гэлээ.