ЗГ: Дэлхийн шилдэг аудитиын компаниар иж бүрэн санхүүгийн шалгалт оруулахаар шийдвэрлэв

Өнөөдрийн/2022.12.12/ Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн асуудлаар олон улсын аудит оруулахаар шийдвэрлэжээ. Дэлхийн топ аудитын компаниудын аль нэгийг сонгон шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд нь иж бүрэн шалгалт оруулна.

Эрдэнэс Тавантолгойг олон нийтийн компани болгох чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Ажлын хэсэг гаргахаар болсон.

Өнгөрөгч Баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг тус тус гаргасан билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn