П.Сайнзориг: Орон нутгийн Тавантолгой ХК-ийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй

Засгийн газар арванхоёрдугаар сарын 9-ний өдөр орон нутгийн Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Ингээд тус компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг томилогдон ажиллаж байгаа.

П.Сайнзориг “Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит Тавантолгой компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй. Бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй.

Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна гэж үзэж байна.

Бүртгэлгүй нүүрсний асуудал, Эрдэнэс Тавантолгой компанийн талбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлнэ” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn