
“Катар-2022” ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорлоо. Дэлхийн таван удаагийн аварга Бразилыг Хорватын баг торгуулийн цохилтоор хожсон. Аргентин ч мөн торгуулийн цохилтоор Нидерландыг арайхийж хожив. Хагас шигшээд үлдэхийн төлөөх уг тоглолтууд нэлээд хүнд болсон. Харин Английн залуучууд Францын багг 2:1-ээр хожигдсон бол Африкийн Марокко Португалийг 1:0-оор хожиж шуугиан тарьсаар өгсөж явна.
Хорват 1 – 1 Бразил (торгуулийн цохилт 4 – 2)
Хагас шигшээд үлдэх эхний тоглолт дэлхийд үзүүрлэж байсан Хорват, таван удаагийн дэлхийн аварга Бразилыг хожин шуугиулав. Үндсэн цаг 0 – 0 гэсэн харьцаатай өндөрлөсөн. Бразил тоглолтын турш довтолж, Хорватын хамгаалалтыг шалгасан. Хорватын хаалгач Доминик Ливакович өөрийгөө дахин нэг удаа харуулав. Тэрбээр Бразилын аюултай довтолгоонуудыг ээлж дараалан хааж байв.
Нэмэлт цагийн 105+1 дэх минутад Неймар гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Нэгэнт эрчийг авсан тэд довтолгоогоо сааруулсангүй. 117 дахь минутад Хорватын шигшээ эсрэг багийнхаа хамгаалалтын алдааг ашиглаж, гоолдов. Гоолыг сэлгээгээр талбайд орж ирсэн Петкович оруулсан. Хорват шилдэг наймд үлдэх тоглолтдоо Япон шигшээг торгуулийн цохилтоор хожсон бол энэ удаа Бразилыг бас л торгуулийн цохилтоор буулгаж авсан.
Хорватаас Оршич, Модрич, Майер, Влашич гээд эхний дөрвөн цохигч нь цохилтоо амжилттай болгосон бол Бразилаас эхлээд Родриго алдаж дараа нь Маркиньос дахин алдсанаар 4-2 гэсэн харьцаатай 2018 оны мөнгөн медальт Хорват хагас шигшээд үлдээд байна.
Неймар энэхүү тоглолтод гоол оруулснаар Бразилын бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтад 77 гоолтой Пелетэй зэрэгцэж ирсэн. Тоглолтын шилдгээр Хорватын хаалгач Доминик Ливакович тодорчээ.
Нидерланд 2 – 2 Аргентин (Торгуулийн цохилт 3 – 4)

LUSAIL CITY, QATAR – DECEMBER 09: Lionel Messi of Argentina celebrates after Lautro Martinez of Argentina scored the winning penalty in the penalty shoot out during the FIFA World Cup Qatar 2022 quarter final match between Netherlands and Argentina at Lusail Stadium on December 9, 2022 in Lusail City, Qatar. (Photo by James Williamson – AMA/Getty Images)
Хөлбөмбөг гэж ийм юм байдаг юм хэмээн олон тэрбум хүнийг гайхуулсан тоглолт хоёр багийн хооронд өрнөсөн. Аргентин 83 дахь минут хүртэл 2-0 гэсэн харьцаатай тэргүүлж байв. Эдгээр гоолыг Молина болон Месси нар оруулсан.
Алдах зүйлгүй болсон Луи Ван Гаал хоёрдугаар үед Ваут Вергхост, Люк де Йонг нарыг талбайд гаргасан нь үр дүнгээ өгч, Вергхост 83 болон 90+10 дахь минутуудад дараалан гоолдож, үндсэн цагт хоёр баг 2 – 2 гэсэн харьцаатай тэнцсэн. Ялангуяа Вергхостын хоёр дахь гоол цэвэр гэрийн даалгавар байв.
Гоолоос гадна хоёр багийн тамирчид хоорондоо ихээхэн сөргөөцөлдсөн. Энэхүү тоглолтод нийт 14 шар хуудас, нэг улаан хуудас гарч талбайн ахлах шүүгч завгүй ажиллав. Хоёр багийн сэлгээний тамирчид хүртэл талбайд орж ирэн үймээнд хувь нэмрээ оруулсан.
Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах мөч ирэхэд Аргентинаас хашир туршлагатай хаалгач Эмилиано Мартинез Нидерландын эхний хоёр цохилт буюу Виржил ван Дик, Стивен Бергейс нарын цохилтыг хааж, багтаа давуу байдлыг үүсгэсэн. Аргентинаас Гонзало Монтиел, Леандро Паредес, Лионель Месси, Лаутаро Мартинез нар үүргээ сайн биелүүлснээр Аргентин 4-3 гэсэн харьцаатай хожсон. Тус тоглолтын шилдгээр Лионель Месси тодров.
Хагас шигшээд Аргентин-Хорват хоорондоо тоглож, хожсон нь финалд шалгарах бол хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглоно.
Англи 1 – 2 Франц
2018 оны дэлхийн аваргууд тоглолтын эхний гоолыг 17 дахь минутад оруулсан. Английн шигшээ Мбаппег зогсооход гол анхаарлаа төвлөрүүлж байсан энэ нь Францын бусад тоглогчдод боломж байлаа. Үүнийг ч Орельен Чуамени ашиглаж, гайхалтай алсын цохилтоор тооны харьцааг нээсэн. Энэ нь түүний шигшээ багийнхаа төлөө оруулсан анхны гоол байжээ.
Хожигдож эхэлсэн англичууд тоог тэнцүүлэхээр мэрийсэн. Хоёрдугаар үед Букайо Сакагийн гоцлон тоглолт, багтаа торгуулийн цохилт авчрав. Түүнийг торгуулийн талбай дотор өнөөх Чуамени унагааж, багаа хөөдсөн юм. Олдсон боломжийг Харри Кейн чулуу болгож, тооны харьцааг 1-1 болгон тэнцүүлсэн.
Жируд нэг боломж олдож, үүнийгээ Францын бүх цаг үеийн мэргэн бууч маань алдсангүй. Тооны харьцааг 2-1 болгож, багтаа эргэн тэргүүллийг авчирсан. Ингээд бүх зүйл дууслаа гэж бодсон ч Мэйсон Маунт багтаа дахин торгуулийн цохилт авчрав. Харамсалтай нь, Харри Кейн энэ удаад цохилтоо алдав.
Ийнхүү тоглолт 2-1 гэсэн харьцаатай Францын хожлоор өндөрлөв.
Марокко 1 – 0 Португал
Атласын арсангууд гэгдсэн Мароккогийн гайхамшигт аялал үргэлжилсээр. Испани, Бельги, Испанийг хожсон тэд энэ удаад Португалийг хожив. Тоглолтын цорын ганц гоолыг Юсеф Эн-Несири 42 дахь минутад толгойгоороо оруулж эх орноо жаргалд умбуулав. Роналдугийн нэр хуудас болсон гоолыг багийнх нь эсрэг оруулсан гэхэд буруудахгүй. Португал үлдсэн хугацаанд гоол оруулах арга замыг эрэлхийлсэн ч чадсангүй. Тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн Роналду хоёрдугаар үед талбайд гарсан ч бараг харагдсангүй. Түүний аюултай нэг цохилтыг Яссин Буну хаасан. Тоглолтын төгсгөлд Пепегийн мөргөлт хаалгатай тун ойрхон зөрсөн.
Мароккогийн багийн Найеф Агуэрд, Нуссаир Мазроуи, Ромаин Саисс нар бэртлийн улмаас ирэх хагас шигшээн чухал тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна.
Тоглолтын үлдсэн хугацаанд гоол орсонгүй Марокко хожиж, тэд ДАШТ-ий түүхэнд хагас шигшээд шалгарсан Африкийн анхны баг боллоо. Кристиану Роналду Португалын төлөө 196 дахь тоглолтдоо оролцож, шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон гэх Йорданы Бадер Аль-Мутаватай зэрэгцсэн
Авч үзээгүй дутуу цомоо өргөх боломжгүй болсон Роналдо тоглолтын төгсгөлд нулимсаа барьж дийлсэнгүй. Түүний олон сая фанатуудын зүрх шимширч, дагаж уйлсан биз ээ.