Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг ажлаас нь чөлөөлөв

2022-12-09

Засгийн газрын өнөөдрийн /2022.12.09/-ийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг чөлөөлж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Түүнийг Гаалийн байгууллагыг удирдаж байх хугацаанд нүүрсний асуудлаарх бүртгэл, тоон мэдээлэл зэрэг дээр ихээхэн зөрчил үүссэн ба түүнийг нүүрсний хулгайтай холбоотой гэх хардлагууд гарч байгаа юм. Тэрбээр “Би хүрз нүүрстэй ч холбоогүй, шалгалтын ажлын хэсэгт ороход асуудал байхгүй” гэж байсан юм.

Холбоотой мэдээ