Д.Бат-Эрдэнэ: Шүүхээр батлагдаагүй зүйлд хэний ч нэрийг хэлж болохгүй гэснээ А.Адъяасүрэн гишүүн бид хоёрыг хаа хамаагүй хэлж байна

2022-12-08
Чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ оффтек гэрээг ил болгох хэрэгтэй хэмээлээ.

Д.Бат-Эрдэнэ “Оффтек гэрээг яаралтай нээлттэй болгох нь Түр хорооны гол ажил. Эдийн засгийн гол ажил экспортоо нэмэгдүүлэх, үүнийг битгий гацаагаарай.

Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой хувьцаат компани хоёр өөр компани гэдийг та бүхэн мэдэж байгаа. Манай эрх баригчид ямар нэг юм шүүхээр батлагдаагүй байхад хэний ч нэрийг хэлж болохгүй гэсэн мөртлөө сөрөг хүчнийхээ А.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байх нь цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу эсвэл өөрсдөө хуулиа зөрчөөд байгаа юу гэдгийг хувь хүнийхээ хувьд сайн бодоцгоогоорой гэж хэлье.

Эрдэнэс Тавантолгой компанийн оффтек гэрээг нээлттэй болгож, эр зориг гаргаж байж жагсагчдад хариу өгнө. Үүнийг ярилцахгүйгээр жагсагчид болон хувьцаа эзэмшигчид тайвшрахгүй. “Чалко”-гийн 100 машин яагаад давуу эрхтэй юм бэ, давуу эрхтэй эрх баригчдын машинуудыг яагаад ярьдаггүй юм бэ.

Орон нутгийн Тавантолгой хувьцаат компани Хөрөнгийн биржийн нээлттэй компани, энд би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Тус компани энэ жил нэгж хувьцаандаа 2,500-3,000 төгрөг тараах юм. Энэ жишгээр 1,072 хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломж бий.

2004 оноос нүүрсний экспорт эхэлсэн. Энэ хугацааны бүх асуудлууд нарийн шалгагдсан, дахин шалгах боломжтой бол шалгаж болно. Саяхан Тавантолгой хувьцаат компани руу 40,50 хүн шалгалтаар явж байгааг сайшааж байна. Шалгалт юмыг эрүүлжүүлж байдаг, харин улс төрийн өнцөг оруулж болохгүй.

2016 оноос өнөөг хүртэл нүүрсний хамгийн их экспорт хийгдсэн. Шалгалтынхан нэлээн эр зориг гаргаж байж явна даа. Та нарт амжилт хүсье” гэлээ.

Холбоотой мэдээ