
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэв.
АНУ-тай хийгдэх OpenSky хэлэлцээрийг хийхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Ийнхүү 2024 оноос эхлэн Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйдддэг болно гэлээ. Өмнө нь БНСУ, БНХАУ-аар дамжин нисдэг байсан юм. Үндэсний агаарын тээвэрлэгч компаниудын хувьд өмнө нь хол зайг туулах чадвартай долоон том оврын онгоцтой байсан бол энэ тоо дөрвөөр нэмэгдэж, парк шинэчлэл хийгдсэн гэлээ.
Үүний дараа Австрали, Сингапур улс руу шууд нислэг хийдэг болохыг С.Бямбацогт сайд мэдээлэв.