
УИХ-ын дарга Г.Занданшатарын “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл” гэсэн гурван бүлэг 10 багц хуулийн шинэчлэл хийх талаар мэдээллийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэв. Иргэдийн зүгээс “цагаа олоогүй мэдээлэл, нүүрсний хулгайгаа ярь” зэрэг шүүмжлэлийг олноор ирүүлээд байна.
УИХ-аас хулгайн асуудлаар нээлттэй сонсголын явуулж, Хянан шалгах түр хороо байгуулахаар болжээ.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Боловсролын багц хуулийн хүрээнд дээд боловсролын үе шаттай үнэ төлбөргүй болгоно. Эхний ээлжид ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн болон эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудыг үнэ төлбөргүй суралцуулна. Үүнийг ёстой тэр авлигатай тэмцсэн, нүүрсний хулгайн хөрөнгийг хурааж авсан мөнгөөрөө сан байгуулах боломжтой гэж харж байна.Хотынх ч бай, хөдөө нэг ч бай сургалтын төлбөр иргэдийн амьдралд дарамт болдог. Сургалтын төлбөрөөс чөлөөлснөөр өрхийн санхүүд ирдэг дарамж багасна гэж иргэдийн 60 хувь үзэж байна” гэлээ.