Г.Занданшатар: Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-аас хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл” гэсэн гурван бүлэг 10 багц хуулийн шинэчлэл хийх талаар мэдээллийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэв. Иргэдийн зүгээс “цагаа олоогүй мэдээлэл, нүүрсний хулгайгаа ярь” зэрэг шүүмжлэлийг олноор ирүүлээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Нүүрсний хулгай бол олборлолтоос авахуулаад гааль зэрэг бүх шатанд байгаа авилгалын асуудал. Үндэсний Баялгийн сангийн тухай хуулиар үүнийг олон нийтийн хяналтанд оруулах ёстой.

Нээлттэй сонсголыг өнөөдөр зарлахаар төлөвлөж байна. Сэтгүүлчид ард түмнийг төлөөлж оролцоно. Үнийн зөрүү, нүүрсний чанарын асуудал, 3.2 сая тонн зөрсөн бүх асуултыг ард түмэнд ил тод болгоно. Хэн хэн байж болох уу бүх хүмүүсийг гэрчээр дуудна, шинжээч томилно. УИХ-ын Хяналт, шалгалтын түр хороо байгуулж хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажлыг явуулна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn