Ч.Ундрам: Яагаад ард түмэн миний хувийн асуудалд анхаарлаа хандуулаад байгаа юм бэ

2022-12-07

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ олон нийт өөрийнх нь хувийн амьдралд анхаарлаа хандуулж байгаад дургүйцлээ илэрхийлэв.

Олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүний ёс зүйн хариуцлага хүлээж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахыг шаардаад буй.

Тэрээр “Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө нөхөрт уйлаад бухимдлаа гаргаж байгаа энэ ёс зүйн асуудал юм уу.

Би ордон дотор архидаж байгаад, хүн унагаад алчихаагүй шүү дээ. Ордон дотор зодоон хийгээгүй, төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй байхад би ямар ёс зүйн асуудал гаргасан юм бэ. Яагаад ард түмэн миний хувийн асуудалд анхаарал хандуулаад байгаа юм бэ. Тэр олон хулгайчид руугаа анхаар л даа. Надаас энэ хулгайтайгаа тэмцээж Ундрам аа гэж шаардаач. Яагаад ийм тэнэг, ор үндэсгүй, миний нэр төр, эмэгтэй хүний эрхэнд халдах гэсэн хов живийн юманд анхаарлаа хандуулаад байгаа юм бэ” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ