Б.Чойжилсүрэн: Энэ өвлийг амжилттай давчиж чадах байх

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын хэмжээнд өвлийг давах бэлтгэл сайтар хангагдсан талаар мэдээлэв.

Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэлийг арваннэгдүгээр сарын 20-ны дотор дуусга гэсэн үүрэг өгсөн. Арваннэгдүгээр сарын 0-ны өдөр өвөлжилтийн бэлтгэл 95.8 хувьтай хангагдсан байсан. Сая болсон хүйтрэл эрчим хүчний салбарын хамгийн том хүндрэл байсныг амжилттай давж гарсан.

Ард түмэн маань айдас бүү үүсгээсэй.

Мэдээж эрсдэл байгаа боловч хэт туйлширч, лаа шүдэнзээ бэлд гэх хэмжээнд хүргэхгүйгээр ажиллана. Системийн бэлэн байдлыг бэлтгэхээр мянга мянган ажилчид маань өдөр шөнөгүй ажиллаж байна, үр дүнгээ ч өгч байна. Бүх юмыг харлуулаад хэрэггүй, бас бүр асуудал байхгүй юм шиг тайвшрахгүй. Голоор нь гэдэг шиг. Энэ өвлийг амжилттай давчих байх. Цаг агаар нэгдүгээр сар гэхэд хүндэрч болзошгүй байгаа, үүнд ч бид бэлдэж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn