Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчдад хэлэхэд та хэдээс айхгүй, гэмээ хаацайлах гэж энгийн залуучуудыг битгий турхир

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Өчигдрийн хувьд тагнуул, цагдаагийн байгууллагад хүч хэрэглэж болохгүй гэх чиглэл өгсөн. Тэдний хувьд ч сайн ажилласан гэж би бодож байгаа. Жагсаал, цуглааныг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн асуудлууд гардаг. Тийм  учраас цаашдаа долоон сарын нэгэн шиг эмгэнэлтэй байдлыг бид давахгүйн тулд энэ дээр хариуцлагатай хандах ёстой. Зүгээр явж байгаа залуучуудын органик жагсаалыг дундаас нь үймүүлчих тохиолдлууд байдаг. Согтуу хөлчүү хүн авчраад л.

Өчигдөр Эрдэнэс Тавантолгойн ажилчдын цахим хаяг руу ажлаа хаяад, оч гэж мэйл бичсэн зүйл гарсан. Онцгой дэглэм тогтоочихоод байгаа үед ийм зүйл болж байгааг хууль бус гэж үзэж байгаа. Зарим нэг буудлуудад мөнгө тараасан.

Тэр хулгай хийсэн хүмүүс жагсаж болно. Яагаад заавал залуучуудаар нүүр, халхавч хийхгээд байгаа юм бэ.

Сандарч байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ухрахгүй, та хэдээс айхгүй, ямар нэгэн байдлаар гэмээ хаацайлах гэж энгийн залуучуудыг битгий турхир. Хулгай хийсэн бол шийдэгдэж л таарна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn