
МАН-ын Удирдах зөвлөл өглөөнөөс эхлэн Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.
Мөн хэрэв саналыг УЗ-өөр дэмжвэл Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ээлжит бус сонгуулийг шинэ эрх зүйн орчинд хийх саналыг ч дэвшүүлжээ.
МАН бага хурлын II хуралдаан өнөөдөр 10:00 цагт болох байсан ч өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Хуралдааны тов тодорхойгүй хэвээр байна.