Азийн төлөөлөл Япон, Солонгос гэртээ харьж, Хорват, Бразил шигшээ наймд үлдлээ

Катар-2022 ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх багаар Азийн төлөөллүүд болох Япон, Өмнөд Солонгосын багийг хожсон Хорват, Бразилын багууд тодорлоо.

Япон 1 – 1 Хорваторгуулийн цохилт 1 – 3)

Хорват, Японы багууд үндсэн 90 минут нэмэлт 30 нийт 120 минут тоглоход 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн бөгөөд ялагчийг торгуулийн цохилтоор тодруулсан. Тус тоглолтын эхний гоолыг Японы Даизэн Маэда 41 дэх минутад оруулсан. Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Перишич мөргөж, тооны харьцааг тэнцүүлсэн.

Ингээд тоглолт тэнцэж торгуулийн цохилтоор шийдэхээр болов.

Хорватын хаалгач Доминик Ливакович ДАШТ-ий түүхэнд үлдэх гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Тэрбээр Такүми Минамино, Майа Йошида, Каорү Митома нарын торгуулийн цохилтыг хаалаа. Хорватын шийдвэрлэх хожлын цохилтыг Марио Пашалич оруулж, тэд шөвгийн наймд шалгарав.

Хэсэгтээ Испани, Германыг хожиж гайхалтай байсан Японы ийнхүү хасагдах шатанд явсангүй. Тус тоглолтын шилдгээр Доминик Ливакович тодорчээ.

Бразил 4 – 1 Өмнөд Солонгос

Бразил Өмнөд Солонгосыг 4:1-ээр хожлоо. Бразилын шигшээ баг эхний үед л дөрвөн гоол оруулж тоглолтын хувь заяаг нэгэнт шийдсэн.  Өмнөд Солонгосоос нэр төрийн нэг гоолоо 76 дахь минутад Паик Синхо орууллаа.

Тоглолтын дараа Неймар “Би үнэхээр айж байсан. Миний авсан бэртэл хүнд байсан. Би оройжин, өдөржин уйлсан. Гэхдээ үр дүнгээ өглөө. Би өглөө 11.00 цаг хүртэл физик эмчилгээ хийлгэж, бусад өдөр нь өглөөний 5.00, 6.00 цаг хүртэл дасгал хийж байлаа. Тэр бүх зовлон зүдгүүр эцэстээ ийм үр дүн авчирлаа. Одоо бид улам цааш явах цаг. Цом бол мөрөөдөл. Тиймээс алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Дахиад гурван тоглолт байна. Бид цомондоо анхаарлаа хандуулсан” гэжээ.

Бразилчууд эмнэлэгт хэвтсэн хөлбөмбөгийн хаан Пелег дэмжиж, зургаа даруулжээ.

Харин Өмнөд Солонгосын довтлогч Сон Хын Мин “Бид бүхнээ гаргасан. Биднийг битгий буруутгаарай.  Эдгээр бразил тоглогчдод жаахан л зай өгвөл тэр гоол оруулна. Би аль ч тоглогчийг буруутгамааргүй байна. Учир нь тэд бүхнээ зориулсан. Өөрсдийн хийсэн зүйлээрээ би бахархаж байна” гэжээ. Тус тоглолтын шилдгээр Неймар тодров.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn