
Нүүрсний 44 их наядын асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АПУ”-н П.Батсайхан, “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалангаар толгойлуулсан нүүрсчид монгол орныг цөлмөж дууслаа. Энэ хүмүүс нүүрсний гэрээгээ бүгдийг нь төрийн нууцад хамааруулсан байна. Энэ хүмүүс шүүгч нарыг базсан байна. Хамгийн том шүүгч нь АПУ-гийн Шунхлайн Батсайханы арын өрөөнөөс холдохоо болилоо.
Нүүрсчид дараагийн МАНАН-г бий болгож, Монгол Улсад эзэн суухаар санаархаж байна.
С.Баярцогтын ялыг нүүрсчид худалдаж авсан. Арванхоёрдугаар сарын 24 гэхэд нүүрсчид намтай, намын тамгатай болно.
Би хамгийн том хүмүүсийг нь зарлалаа, энэ мэдээлэл төрийн нууцад байгаа. Одоо эрх баригч МАН хариуцлагаа тооц, ажлаа хий” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Hamgii tom shuugch gdg n hen be
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛЭГЧ ХААНА ХЭНИЙ ТАЛД БАЙНА?
Яахлаара манай үндэсний үйлдвэрлэгчид хулгайч болдог билээ? Энэ бол БНХАУ, Монгол улсын төрийн эрх мэдэлтэй этгээдүүдийн л хийж чадах үйлдэл. Хэний хатгаас, хэний ашиг сонирхолоор Монгол улсын бизнесүүдийг харлуулах үйлдэл хийгээд байна вэ?