
Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан галыг тухайн өдрийн 18:44 цагт бүрэн унтраасан.
“Тэс Петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг унтраахад Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч, гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны алба хаагчид нийт 8 цаг гаруй хугацаанд ажиллаж унтраасан юм.
Тус компанийн нэг ажилтан газар дээрээ нас барсан бол эрэн хайж байсан хоёр хүнийг тухайн түлшний савнаас нас барсан байдалтай олж цогцсыг холбогдох газарт хүлээлгэн өгчээ.