
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Үүний дагуу өнөөдрөөс эхлэн Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хуртэлх замын зорчи хэсгийн нэгдугээр эгнээгээр автомашин зорчуулахгүй байхад ТЦА-наас хяналт тавин ажиллаж байна.
Зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх зэргээр арга хэмжээ авах юм байна.
Шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана гэв.