Х.Нямбаатар: Хулгайч нар хахир хүйтэнд 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа

Өчигдөр/2022.12.04/ иргэд нүүрсний 44 их наяд, УИХ-д байгаа 30 хулгайчийнхаа нэрсийг зарлаж хариуцлага хүлээлгэхийг шаардаж төв талбайд жагсаал хийсэн. Жагсаалын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна.

Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа” гэв.

Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг чухлыг Хууль зүйн сайд онцлов.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn