Уругвай Ганыг, Камерун Бразилыг хожсон ч Өмнөд Солонгос, Швейцарь бас хожиж тэдэнд боломж олгосонгүй

Катар-2022 ДАШТ-ий хэсгийн сүүлчийн тоглолтууд өчигдөр явагдаж дууслаа. Хэдий Бразилыг хожсон ч Камеруны баг нутагтаа буцахаар болов. Мөн Уругвай ч хожсон боловч мултарлаа.

Солонгос 2-1 Португал

Өмнөд Солонгос болон Португалын шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 2-1 харьцаагаар Өмнөд Солонгос хожлоо.

Тоглолт эхлээд тун удалгүй Португалын довтлогч Рикарду Хорта гоол оруулж Солонгосыг эвгүй байдалд оруулсан. Гэхдээ тэд 27 дахь минутад Ким Ун Ёны гоолоор тооны харьцааг тэнцүүлсэн чадсан.

Өмнөд Солонгос Португалтай тэнцвэл тэмцээнээ дуусгах байв. Тиймээс ч эцсээ хүртэл довтолсоор 90+1 дэх минутад Хван Хи Чан гоол оруулж хожлоо. Ийнхүү хасагдах шатанд Азийн гурван баг үлдээд байна.

Уругвай 2-0 Гана

Гана болон Уругвайн шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 2-0 харьцаагаар Уругвай хожлоо. Заавал хожих тэр тусмаа олон гоолоор хожих даалгавартай байсан Уругвай тоглолтын эхнээс шуурхай довтолж 23, 32 дахь минутуудад Жиоржиан де Арраскаета хоёр гоол оруулсан.

Өмнөд Солонгос хожсон тул Уругвайд нэмж гоол хэрэгтэй байсан ч үндсэн 90, нэмэлт 20 минутад гоол оруулж чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Луис Суарез, Эдинсон Кавани нарын одод ийнхүү тэмцээнээ дуусгалаа.

Швейцар 3-2 Серби

Серби болон Швейцарын шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 2-3 харьцаагаар Швейцар хожиж хэсгээсээ гарлаа.

Хожиж байж л хэсгээсээ гарах боломжтой байсан Сербийн шигшээ баг хоёр довтлогчийг гараанд гаргасан. Хамгаалалт сайтай Швейцар ч урагш довтолж тоглосон. Ингээд тоглолтын эхний үед 4 гоол орлоо. Швейцарчууд 20, 44 дэх минутад Жердан Шакири, Брил Эмболо нарын гоолоор, Серби 26, 35 дахь минутад Александер Митрович, Душан Влахович нарын гоолоор тэнцэв.

Хоёрдугаар үе мөн л өндөр хэмнэлтэй үргэлжилж 48 дахь минутад Ремо Фройлер Швейцарын төлөө гоолдлоо. Улмаар дахин хоёр гоол хийх даалгавартай болсон Сербичүүд довтолсоор байсан ч тоглолт өндөрлөсөн. G хэсгээс Швейцар 6 оноотой ч гоолын зөрүүгээр Бразилаас дутаж хоёрдугаар байраар шигшээ 16-д шалгарав.

Камерун 1-0 Бразил

Камерун болон Бразилын шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 1-0 харьцаагаар Камерун хожлоо. Хэсгээс гарах нь тодорхой болсон Бразил сэлгээний бүрэлдэхүүнээ гаргаж тайван тоглолоо. Харин заавал хожих даалгавартай Камерун Бразилын төвийн хагас хамгаалалтыг давж чадахгүй байсаар эхний үе өндөрлөсөн.

Хоёрдугаар үед Бразил хамгаалсаар дуусгахыг хүссэн ч тоглолтын төгсгөлд Винсент Абубакар гоол оруулж Камерун хожлоо.

Винсент Абубакар гоолын баяраа цамцаа тайлж тэмдэглэснээр хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөн. Гэвч тэр Бразилын хаалганд гоолдсондоо баяртай байв. Камерун 4 оноотой болсон ч нөгөө талд Швейцар Сербийг хожсоноор Африкийн багийн хувьд баяртайгаар тэмцээнээ дуусгалаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn