А.Отгонбаатар: Нүүрсний хулгайн эсрэг жагсахыг иргэддээ уриалж байна, гэхдээ хэн нэгнийг огцор гэж жагсахгүй

А.Отгонбаатар нарын иргэд нүүрсний хулгайн эсрэг болон тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардан жагсахад иргэдийг уриаллаа. Жагсаалыг өдрийг товлоогүй байгаа бөгөөд иргэдэд жагсаалын зохион байгуулалт, зорилгын талаар мэдээлэл өгснийхөө дараа нэгдсэн байдлаар өдрөө товлоно гэв.

Түүний хувьд хэрэв энэ сарын 4-нд иргэд нэгдэж жагсвал ирэх даваа гарагт ч жагсаалаа үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.

Ирэгн А.Отгонбаатар “Хүүхдүүдийнхээ нүд рүү хар. Тэд таны жагсах шалтгааныг хэлэээд өгнө. Ийм нийгмийг бид үр хүүхэддээ үлдээж болохгүй. Хулгай хийвэл Хятад улс шиг хатуу шийтгэдэг байх ёстой. Дараа нь тогтолцоогоо өөрчлөх ёстой. 500 саяас дээш хөрөнгөтэй хүмүүс хөрөнгөө нотолж чадахгүй бол хөрөнгийг нь хураадаг болохыг шаардаж байна. Насаараа төрийн албан ажилласан хүн ч 500 сая төгрөгтэй болохгүй. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Тавантолгойн төмөр замын дарга асан Н.Удаанжаргал гэх нөхөр маш богино хугацаанд ажиллаад таван тэрбум төгрөгтэй болчихсон.

Жагсаалыг зохион байгуулахаас өмнө маш сайн зохион байгуулж, үр дүнд хүрэхээр зорьж байна. Юу шаардах нь тодорхой байвал үр дүнд хүрнэ. Энэ хүмүүс жагсвал энэ жагсаал бүтэхгүй гэсэн хүмүүс бол МАН-ын троллууд байдаг. Иргэд биднийг олноор дэмжиж байна. Нүүрсний хулгай сарын өмнөөс яригдахад хүмүүс талбай дээр гарахгүй юу хийгээд байсан юм бэ. Хэн ч гарахгүй юм байна гээд тэсгэл алдаад бид гарч байна.

Биднийг жагсаалд уриалснаас хойш залуучууд жагсана гэж байна. Цагдаа, хууль хүчний байгууллагаас “Отгонбаатар аа, чи энэ жагсаалыг зохион байгуулж байгаа шүү, чи хариуцлага хүлээнэ шүү” гэж байгаа.

Огцор гэвэл Д.Сумъяабазарыг огцруулах ёстой. Хотын асуудлыг шийдэе гэсэн бол өөр хүнийг тавих байсан. Д.Сумъяабазар бол зөвхөн мөнгө олох сонирхолтой, ийм хүн тавьчихаар хот дампуурч байна. Нүүрсний хулгайн мөнгийг иргэддээ зарцуулсан бол Саудын Араб шиг амьдрах байсан байх. Гэтэл бид энэ хүмүүст боломжоо алдсанаас болж хоёр өрөө байрыг мөрөөддөг болчихсон. Байртай болохын тулд гадаад руу ажиллах хүчээр явж байна. Байр, машин бол хүний хэрэгцээ. Иргэдэд эхлээд талбай руу эхлээд ирэхийг, дараа нь ямар зохион байгуулалттай, аливаа жагсаалыг үймүүлэх гэсэн автлагад хэрхэн автахгүй байхыг ойлгуулах ёстой юм билээ.

Бид хэн нэгнийг огцруулая гэж тэмцээгүй, гол нь тогтолцоогоо өөрчлөе гэж байгаа. Хуулиа өөрчлүүлэе, мөнгөгүй сонгууль хийдэг болоё. Жижиг тойргийн тогтолцооноос болж мөнгөтэй хүмүүс сонгуульд гараад байна. Тэр хүмүүс минь нүүрсний хулгай хийж, сонгуулийн мөнгөө босгоод байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn