Дархан-Уул дахь Тэс Петролиум ХХК-д гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байх “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn