БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй

2022-11-29

Цаг агаар нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, энэ сарын 28-ны өдөр ЕБС, цэцэрлэгийн сургалтыг цахимаар явуулсан. Үүнтэй зэрэгцээд сагчдын амралтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх саналтай буйгаа иргэд цахим орчинд илэрхийлж байна. Хэрэв ирэх сарын 1-нээс сурагчдын амралтыг эхлүүлбэл сурагчид хоёр долоо хоногийн өмнө амрах юм.

Тэгвэл БШУЯ-наас сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй талаар мэдээлжээ. Сурагчид заасан хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 17-ноос төлөвлөсөн ёсоор амарч эхэлнэ.

Холбоотой мэдээ