
Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн Ч.Маралмааг хилээр хорихыг хязгаарлаж, ТЦА-наас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн.
Тэгвэл зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн хэргийг прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн гэмтлийн зэргийн шинжээчийн гурван удаагийн дүгнэлт гурвуулаа зөрүүтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргажээ. Өмнө нь хоёр удаа хөнгөн, сүүлийнх нь хүндэвтэр гэмтэл гэж гаргасан байна.