
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Цагаан даваа” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 06:46 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Маяти” загварын суудлын автомашин /1 жолооч, 1 зорчигч/, “Прадо-120” загварын суудлын автомашин /1 жолооч/ тус тус цасанд суусан байсныг 58 минут ажиллаж татан гаргасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 427 дугаар нээлттэй хорих ангиас зүүн тийш 5 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Налайх дүүргийн иргэн Д /32 настай,эмэгтэй/-ийн “Приус-30” загварын суудлын автомашин /2 том хүн, 4 хүүхэд/ цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын “Богд хаан” төмөр замын төслийн 7781 дүгээр ангийн ажилчдын кемпээс зүүн зүгт 10 км-т Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/37 настай, эмэгтэй/-гийн “Тоёота Стима” загварын автомашин /2 том хүн, 3 хүүхэд/ цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн ”Үзүүр булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 58 км, Бэрх багийн төвөөс баруун урд зүгт 2 км/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Марк-X” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.
Төв аймгийн Сүмбэр сумын Өвөржанчивлан багийн “Адуун чулуут” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагдыг очиход иргэн Б /39 настай, эрэгтэй/-гийн Ландкруйзер-100 загварын автомашин, Г /51 настай, эрэгтэй/-ийн “Фургон” загварын автомашинууд цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Баруун байдлаг хөдөө хэсэг” гэдэг газар автомашин эвдэрсэн тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн харьяат иргэн И/43 настай, эрэгтэй/-ын “Зил-131” загварын автомашин цасанд сууж эвдэрсэн байсныг 20 минут ажиллаж татан гаргаж, эвдэрсэн автомашиныг үлдээж жолооч И /43 настай, эрэгтэй/, зорчигч Г /27 настай,эрэгтэй/, С /38 настай, эрэгтэй/, З/36 настай, эрэгтэй/, Э/37 настай, эрэгтэй/ нарыг Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.