
Ираны парламент олонхын саналаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болох тухай хуулийн төслийг энэ сарын 27-нд баталлаа.
Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын хорооны хэвлэлийн төлөөлөгч Абуфазл Амуй санал хураалтын дараа хэлэхдээ, “Удахгүй Ираны засгийн газар холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж, Иран улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх бэлтгэлийг хангах шаардлагатай байна” гэжээ.
Энэ оны 9-р сард Узбекистаны нийслэл Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хурлаар, Иран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан аж.