ЦУОШГ: Өнөөдөр хүйтний эрч улам чангарч хонохыг анхааруулж байна

2022-11-28

Өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар, ялангуяа баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө -10-20 градусаар эрс хүйтэрчээ.

Хамгийн хүйтэн нь Завханы Баянтэст -41, Завханы Тосонцэнгэл, Отгонд -40, Ховдын Булганд -40 градус хүрч хүйтэн хонолоо. Энэ нь 11 дүгээр сарын хамгийн хүйтэн шөнө байв. Гэвч өнөө шөнө нутгийн ихэнх нутгаар хүйтний эрч илүү чангарч хонохыг анхааруулж байна

Өнөөдөр /2022.11.28/ ихэнх нутгаар -20 градусыг давж эрс хүйтэн байна. Мөн өмнөх өдрүүдэд орсон цасны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар болон, явган зорчигчид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчоорой.

Эх сурвалж: ЦУОШГ

Холбоотой мэдээ