Яруу найрагч, зураач М.Амархүү “Болор цом”-ын эзэн боллоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн. Мөн 38 дахь удаагийн “Болор цом” наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан бол “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж “Жамын цас” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ.

Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд дараах яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн билээ.
1. М.Амархүү (Архангай)
2. Ш.Бадамрагчаа (Хөвсгөл)
3. А.Байгальмаа (Дорноговь)
4. На.Батболд (Булган)
5. Г.Батжавхлан (Увс)
6. Л.Батсайхан (Улаанбаатар)
7. Т.Батхүрэл (Өмнөговь)
8. Б.Буянцэцэг (БНХАУ- Шинжаан)
9. А.Бөхням (Завхан)
10. Б.Бүргэд (Дээд Монгол)
11. С.Бүрнээ (Ховд)
12. Д.Галсансүх (Хэнтий)
13. Э.Гантулга (Дундговь)
14. Б.Ганхүрэл (Говь-Алтай)
15. Ч.Ганзориг (Баян-Өлгий)
16. Ц.Гончиг (Хөвсгөл)
17. П.Гэрэлхүү (Дорнод)
18. Д.Дашдондов (Орхон)
19. Б.Жамбалдорж (Ховд)
20. Г.Лхагвадорж (Завхан)
21. Л.Лхагвасүрэн (Улаанбаатар)
22. Л.Мажиггарав (Булган)
23. Л.Моломжамц (Өвөрхангай)
24. Л.Мөнхбаатар (Дархан-Уул)
25. Н.Мөнхбаяр (Орхон)
26. Л.Мягмарсүрэн (Говь-Алтай)
27. Г.Наранцогт (Булган)
28. Д.Нямдорж (Хөвсгөл)
29 Ц.Отгонбаатар (Ховд)
30. Д.Отгонцагаан (Сэлэнгэ)
31. Д.Сосорбарам (Орхон)
32. Г.Сүхбаатар (Говь-Алтай)
33. Д.Тунгалаг (Баянхонгор)
34. А.Түмэнбаяр (Хэнтий)
35. Ч.Ууганбаяр (Өвөрхангай)
36. М.Уянсүх (Дархан-Уул)
37. О.Цэнд-Аюуш (Завхан)
38. Ширапова Валерия Тогтохоевна (ОХУ- Буриад)
39. О.Элбэгтөгс (Хөвсгөл)
40. Л.Эрдэнэбат (Дорноговь)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ