Самарт явсан 16 настай охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Гэрээсээ гараад сураггүй болсон охин самарт явсныг тогтоосноо цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тэгвэл охиныг арваннэгдүгээр сарын 23-ны өдөр буюу өнөөдөр ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

“Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд – эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байх юм” гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn