
Дархан-Уул аймагт 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг эхлүүлсний дараа “Охиныг олсон, самарт явсан байна” гэж мэдээлсэн ч охины эцэг, эхийн зүгээс охиноо олоогүй, ирээгүй гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Иргэдийн болгоомжгүй нөхцөл байдлаар шалтгаалан бага насны хүүхдүүд сураггүй болох тохиолдлууд гардаг. Ийм тохиолдолд ОБЕГ, Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг явуулдаг. Сэлэнгэ аймагт 16 настай охин сураггүй болсон гэх мэдээллийн дагуу Онцгой байдлын албаныхан шуурхай үүрэг гүйцэтгэж сураггүй болсон охиныг олж, байрлалыг нь тогтоон уулнаас буулгасан” гэлээ.