
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын гэтгэсэн, гүтгүүлсэн асуудал хуулийн байгууллагаар шийдэгдэхээр болсон байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хотоос сонгогдсон гишүүдийн хамтаар Д.Сумьяабазар нарын санаачилсан 2.8 тэрбум долларын зээл болох ЛРТ тавих асуудлыг дэмжсэн. Үүнийг нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа ч, одоо ч дэмжихгүй байгаа.
Ирэх оны төсөвт ч уг асуудлыг огт суулгаагүй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Б.Энхбаяр нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхдаа сонгогдсон тойрог болох Увс аймагтаа 439.6 сая ам.долларын 7 төсөл хэрэгжүүлсэн. Түүнийг нь монголын ард түмэн төлж байгаа хэмээн жиргэсэн. Үүнийг Ч.Хүрэлбаатар сайд гүтгэлэг гээд хуулийн байгууллагад өгч шалгуулахаа сошиал хуудсуудаараа мэдэгджээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын удаа дараагийн гүтгэлэгт хариу өгье. Том тоо хэлж, сүртэй ярих нь попчдын үндсэн арга. Намайг Сангийн сайд байхдаа 439.6 сая ам.долларын 7 төсөл Увс аймагт хэрэгжүүлж, монголын ард түмэн энэ өрийг төлж байгаа гэж попорчээ. Б.Энхбаяр намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж эхэлсэн тул хуулийн байгууллагад хандахаар энэ 7 төслийг нэгбүрчлэн тодрууллаа. Энэ 7 төслөөс 5 төсөл нь УИХ-аар батлагджээ. Батлагдаагүй 2 төслийн өртөг нь $303 сая доллар. За ингээд төсөл бүрээр тайлбар өгье.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Энхбаяр үнэн ярьсан. Жинхэнэ хулгайч Хүрэлбаатар чи
Uvs hun bishee ulias mod hailas bish gdg zuir ug aldadguima