Шинэ жилийн арга хэмжээнд оролцохдоо эрсдэлээ тооцож орохыг ХӨСҮТ-ээс сэрэмжлүүлэв

Долоо хоногт коронавируст халдварын 1192 тохиолдол илэрч, ПСР шинжилгээгээр эерэг илрэх хувь таваас 5.9 болон нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан 37 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногт 99 тохиолдол бүртгэгдээд байна.

Аравдугаар сарын сорьцонд хийсэн тандалтаар омикроны шинэ хувилбар болох BF7-1  нийт сорьцны 8 хувьд, BQ1 нийт сорьцны 30 хувьд бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д ковидын оноштойгоор 342 хүн эмчлүүлж байгаагаас нэн хүнд зургаан хүн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Шинэ жилийн баяр нь ковидын тохиолдлын тоог нэмэгдүүлэх тул хувь хүний эрсдэлээ тооцож, хувь хүн дээр чиглэсэн хариу арга хэмжээгээ авах хэрэгтэйг сэрэмжлүүлэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn