Г.Занданшатар: Гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг

2022-11-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлсэн ч  хууль санаачлагч байхгүй тул санал хураалтыг хойшлуулав.

Монгол Улсын нийт иргэдийн 19 хувь нь газраа өмчилж аваад байна. Харин үлдсэн газраа авч чадаагүй байгаа 81 хувьд нь газрыг олгох, тодорхой хөнгөглөлтүүдийг үзүүлэх бодлогыг баримталж байгаа гэж мэдээлэв.

Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.

Тэрбээр “Ер нь энэ хотын асуудал томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг гэж үг бий. Ийм өргөн, уудам газар нутагтай мөртлөө газрыг эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатартаа шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна.  Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаа гэдгийн яруу тод илрэл. Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатарыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын харилцаанаас үүдэлтэй. Энэ асуудлын уг үндсийг олж харах хэрэгтэй. Энэ бол Бээжин хотын хот төлөвлөлтийн талаар хэлсэн үг.

Хуран үйлдэх бус хуран эс үйлдэх аргаар түгжрэлийг бууруулна. Байшин барихыг хориглох, төвийн автомашины зогсоолын төлбөрийг нэмэх мэт хуран эс үйлдэх аргыг ашиглах ёстой” гэлээ.

Холбоотой мэдээ