АТГ-аас энэ талаар тодруулахад “Нүүрсний хулгай, луйврыг шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгээр өгнө” гэлээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас “нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой хэд хэдэн хүнийг яллагдагчаар татах, дайчлан баривчлах саналыг прокурорт хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
