
Үндэсний Статискийн хорооноос 2022 оны эхний арван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. НДСангийн орлого 2022 оны эхний 10 дугаар сард 2.8 их наяд төгрөг бол өмнөх оны мөн үеэс 710 тэрбум буюу 33.2 хувиар нэмэгджээ. Энэ оны гуравдугаар улирлын өргөн хэрэглээний барааны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 116-180 хүртэлх хувиар өссөн байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого оны үнээр 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 176 мянга буюу 11.7 хувиар, өмнөх улирлаас 35 мянга буюу 2.1 төгрөгөөр нэмэгджээ.
Өрхийн сарын дундаж/үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит мөнгөн орлогын хэмжээ 2022 оны гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 мянга буюу 1.7 хувиар буурч, өмнөх улирлаас 25 мянга буюу 2.3 хувиар нэмэгджээ.
Бодит мөнгөн орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурухад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 65 мянган төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй