Х.Нямбаатар: Монгол улс зэрэглэл ахиулах хүсэлтээ ФАТФ-т тавих ёстой

2022-11-17

УИХ-ын Пүрэв гаригийн чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Би Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа хүний хувьд гишүүдийн ширээн дээр мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг илрүүлэх, санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, нөхцөл байдлын талаар танилцуулга тавьсан.

Өнгөрсөн наймдугаар сард Малайз улсын Куала-Лумпур хотод Монголын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг илрүүлэх, санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг Ази Номхон далайн бүсэд хамгаалсан. Бид ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэдэг үнэлгээг авсан.

УИХ-ын гишүүд ээ, Монгол Улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан. Одоо бид өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв энэ хяналтаас гарч, ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол 2023 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ ФАТФ-т тавих ёстой” гэлээ.

Холбоотой мэдээ