Катарт ДАШТ үзэхээр очсон хөгжөөн дэмжигчид байрлах майхант лагериа хараад сэтгэл дундуур байна

Дөрөв хоногийн дараа эхлэх 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг үзэхээр Катарт хүрэлцэн ирсэн дэлхийн хэд хэдэн орны хөгжөөн дэмжигчид ДАШТ-ий зочдыг хүлээн авах майхан баазуудыг зохион байгуулж байгааг шүүмжиллээ.

“Аль Хор нь Катарын уламжлалыг тусгасан Арабын кемпийн өвөрмөц туршлагыг санал болгож байна. Өрөөнүүд нь тав тухтай тохижуулсан, орчин үеийн гоёл чимэглэлийн элементүүдээр чимэглэгдсэн, уламжлалт Катарын майхныг санагдуулам загвараар хийгдсэн” гэж ФИФА майхант хотуудын нэгийг хөгжөөн дэмжигчдэд тайлбарлажээ.

Тэмцээнийг зохион байгуулагчид хөгжөөн дэмжигчдэд агааржуулагч, угаалгын өрөө, цахилгаан хэрэгсэл, Wi-Fi бүхий өргөн өрөөнүүд амласан боловч хөгжөөн дэмжигчдэд үзүүлсэн нөхцөл байдал зарласнаас хамаагүй даруухан харагдаж байна. Майханд хоёрхон ор, юм хадгалах шүүгээ л байна. Ийм майханд хоноход 424 долларын үнэтэй.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ойрхи Дорнодын улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зуны биш өвлийн сард зохион байгуулах шийдвэр гаргасан нь түүхэнд онцгой тохиолдол юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn