Польшийн Ерөнхийлөгч тус улсын нутаг дэвсгэр дээр унасан пуужинг Оросынх гэдгийг нотлох баримт байхгүй гэжээ

2022-11-17

Польшийн нутаг дэвсгэрт пуужин унаж, хоёр ч хүн амиа алдан баруунхныг сандаргасан. G20-ийн уузалт болж байсан Индонезийн Бали арал дээр тэд G7-г хуралдуулсан.

Мөн Хойд Атлантын эвсэл болох НАТО ч хуралдлаа. Гэвч энэ нь Оросын харвасан пуужин биш гэдгийг Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда хүлээн зөвшөөрчээ.

Тэр Пржеводов хотод тус улсын нутаг дэвсгэр дээр унасан пуужингийн хэлтэрхийтэй холбогдуулан шинэ мэдэгдэл хийлээ.

“Польшийн нутаг дэвсгэр дээр унасан пуужин Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийх байх магадлал өндөр байна. Эрх баригчдад хэний пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан талаар нарийн мэдээлэл байхгүй” гэж Дуда өмнө нь хэлж байсан юм. Тэрээр мөн энэ үйл явдлыг нягталж баршгүй тохиолдол гэж нэрлээд пуужинг Оросын арми харвасан гэж нотлох баримт байхгүй гэдгийг онцолжээ.

Энэ нь Польш руу хийсэн халдлага гэдгийг илтгэх зүйл байхгүй гэж Дуда онцолжээ.

Холбоотой мэдээ