Роналду саяхан ярилцлага өгөхдөө “Манчестер Юнайтед”-ын удирдлага, дасгалжуулагчдын талаар таагүй зүйлс ярьж, мөн клубын бодлого зөв эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн.
Роналду багийн ахлах дасгалжуулагч Эрик Тен Хаг үл хүндэтгэж, клубээ орхиход бэлэн гэдгээ мэдэгдсэн дуулиантай ярилцлага өгсөн. Энэ нь хөлбөмбөгийн клубынхан дунд ихээхэн резонанс үүсгэсэн. Криштианог клуб болон ажилтнуудын талаар олон нийтэд гомдоллосон гэж олон хүн шүүмжилж эхлээд байна.
“Манчестер Юнайтед”-ын ихэнх тоглогчид довтлогч Криштиану Роналдуг дахин хэзээ ч багтаа тоглох ёсгүй гэж үзэж байна гэж “Manchester Evening News” сонинд бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Роналдугийн багийн андуудын дийлэнх нь португали залууг нэгдүгээр сарын солилцооны цонх хаагдахаас өмнө багаа орхих ёстой гэж үзэж байна.
Хагас хамгаалагч Бруно Фернандес зэрэг олон тоглогч Роналдугүйгээр тоглохыг хүсдэг. Багийн хувцас солих өрөөний эх сурвалжууд хоёр португал залуугийн хооронд багагүй хугацаанд үл ойлголцол үүссэн талаар мэдээлжээ.
Өнгөрсөн улирлаас хойш португали залууг “амьд үлдэх” гэж хичээж байна. Мөн тоглогчдын дургүйцлийг хүргэсэн нь Роналду өөрийн ярилцлагыг нийтлэхээр шийдсэн үеэс үүдэлтэй гэж тэмдэглэжээ.
“Юнайтед”-ын тоглогчид “Фулхэм”-ийг хожсоны дараа Лондонгоос Манчестер руу нисэхээсээ өмнө довтлогчийн үгийг мэдсэн. Өмнө нь “Манчестер Юнайтед” клуб 37 настай Криштиану Роналдугаас салах бодолтой байгаа тухай мэдээлсэн бөгөөд Тен Хаг довтлогчийг цаашид багтаа тоглох ёсгүй гэж удирдлагадаа хэлсэн байна.
Мөн багийн анд Италийн шигшээ багийн довтлогч асан Антонио Кассано “Манчестер Юнайтед” багийн довтлогч Криштиану Роналдутай хийсэн уг дуулиант ярилцлагын талаар ийнхүү ярьжээ.
“Сүүлийн гурван жилийн хугацаанд өөрийнхөөрөө байгаагүйгээ хүлээн зөвшөөрөх зориг Роналдуд дутаж байна. Тэр дасгалжуулагчдад асуудал үүсгэж, багийнхандаа асуудал үүсгэдэг. Тэр ч байтугай Бензема руу залгаж Ballon d’Or хүртсэнд нь баяр хүргээгүй.
Роналду нүдээ боосон байна. Тэр өөрийгөө 50 нас хүртлээ тоглож чадна гэж боддог. Эрхэм Роналду, би чамд нэг зүйл хэлье: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сайхан дуусга. Уурлаж бухимдаж, өндөр түвшинд тоглож чадна гэж бодож болохгүй. Криштиано хэт их эготой тул бие махбодийн хувьд даван туулж чадахгүй. Тэр болгондоо Роналду хувиа хичээсэн зангаа нэгдүгээрт тавьдаг гэдгээ л баталж байна” гэж Кассано Goal.com сайтад ярьсныг Bobo TV иш татжээ.
Тэгвэл Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бекхэм Криштиану Роналдуг дэмжиж байгаа тухай The Sun мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бекхэм “Улаан чөтгөрүүд”-ийн Роналдутой харьцах хандлагыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж нэрлэжээ. Тэрбээр мөн Криштиануг олон нийтэд шүүмжилсэн Манчестер Юнайтедын зарим хуучин тоглогчдод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Хэрэв Роналдо Манчестер Юнайтедаас явбал Бекхэм түүнийг өөрийн клуб болох Америкийн Интер Майами руу урихад бэлэн байна.