Ерөнхий сайдын зөвлөхөөр З.Мэндсайханыг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн даргаар Ц.Батзулыг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг томилжээ.

Засгийн газар ээлжит хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг чөлөөлсөн билээ. Тэрбээр гадаадад удаан хугацаагаар сурах болсон тул ажлаа хүлээлгэж өгөх өргөдөл гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарлаж байсан юм.

Х.Улам-Өрнөх нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар нарын хүү. Монгол Улсын Шадар сайдын харьяанд тендер, концессын асуудлыг зохицуулах чиг үүрэг хүлээн ажиллаж буй агентлагийг тэргүүлэн ажиллаж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn