
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.
Тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 38,957,902 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 48753050
- 30-60 мянган төгрөгийн азтан – 35121
- 40-100 мянган төгрөгийн азтан – 3,417
- 60-500 мянган төгрөгийн азтан – 305
- 100 мянгаас-5 сая төгрөгийн азтан – 38
- 500 мянгаас 10 сая төгрөгийн –3
- 5 саяас 30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.
48753050 дугаартай баримт бүртгүүлсэн иргэн нь 1-10 баримт бүртгүүлсэн бол 5 сая, 11-50 баримт бүртгүүлсэн бол 10 сая, 51-с дээш тооны баримт бүртгүүлсэн 30 сая төгрөг авах юм. 90 хоногийн дотор баталгаажуулалтаа хийхгүй бол урамшууллыг олгохгүй тул Иргэн та харъяа татварын албан дээр хүсэлтээ гаргана уу.