Челси болон Чехийн шигшээ багийн хаалгач асан Петр Чех хоккейн клубтэй гэрээ байгуулжээ

Их Британийн хоккейн “Челмсфорд” клуб “Челси” клуб болон Чехийн хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач асан Петр Чехтэй гэрээ байгуулснаа зарлалаа.

“Шинэ сорилтод баяртай байна. Би багийнхаа улирлын зорилгод хүрэхэд нь туслахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Чех хэлснийг клубын хэвлэлийн алба иш татан мэдээлжээ.

Чех 2004-2015 онд “Челси”-д тоглож байсан. Тэрээр 493 тоглолтод оролцож, 228 гоол алдсан байна. 2022 он хүртэл 40 настай хаалгач Их Британийн өөр нэг хоккейн клуб болох Guildford-д тоглож байсан.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn