Тайлант хугацаанд 16 автомашин, 96 чингэлэг буюу оны эхнээс 1,217.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.5 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 913 автомашин, 1023 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,059.5 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 40 хувиар буурчээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 18.25 тонн алт худалдан авсан байна. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 135.4 хувь, зэсийн баяжмал 100.4 хувь, төмөр 80.3 хувь, алт 91.3 хувь, газрын тос 55.8 хувь, цайр 121.9 хувь, хайлуур жонш 45.9 хувь тус тус байна.